Үйлчилгээний нөхцөл

Захиалга өгөхөөс эхлээд зургаа татаж авах хүртэлх чухал дүрэм, хугацаа, эрхийн мэдээлэл.

Захиалга өгөхийн өмнө ⚠️

Хүссэн засвар, өнгө төрх, онцгой шаардлагаа захиалгын тайлбарт урьдчилан тодорхой бичнэ үү. Бэлэн болсон үр дүнд шинээр өөрчлөлт хүсвэл нэмэлт үйлчилгээний төлбөр тооцогдож болно.

Дэлгэрэнгүй заавар өгөөгүй тохиолдолд AI Studio эх зурагт тохирох шийдлийг мэргэжлийн үзэмжээр сонгон боловсруулна.

📥 5 удаа Зураг бүрийн татах эрх
🗓️ 7 хоног Үндсэн файлын хадгалалт
⏱️ 24 цаг Нэмэлт зураг сонгох хугацаа
🔓 Автоматаар Төлбөр баталгаажмагц нээгдэнэ
📋

Захиалгын үндсэн нөхцөл

Төлбөр, үр дүн, засвар, ашиглалттай холбоотой нийтлэг дүрэм

1
Төлбөр төлөгдсөний дараа захиалга баталгаажна.
2
AI зураг, видео нь бодит байдлаас бага зэрэг зөрүүтэй байх магадлалтай. Үр дүн 90%-аас багагүй төстэй байх нь шаардлаганд нийцсэн гэж үзнэ.
3
Захиалга гүйцэтгэх хугацаа сонгосон төрлөөс хамаарна.
4
Илгээсэн зургийн чанар үр дүнд нөлөөлөх тул шаардлагад нийцсэн тод зураг илгээх нь захиалагчийн үүрэг бөгөөд хэрэв шаардлага хангахгүй зураг илгээсэн нөхцөлд түүнд тохирсон хамгийн сайн үр дүнгээр захиалгыг гүйцэтгэх.
5
Бэлэн болсон гэрэл зургийг өөрийн сошиал болон веб хуудсанд татгалзаагүй нөхцөлд нийтлэхийг зөвшөөрөх.
6
Нэмэлт засвар өөрчлөлт хийх нөхцөлд үндсэн үйлчилгээний тарифаар бодогдох болно.
7
Гэрэл зураг, видео зэргийн зохиогчийн эрхийг AiStudio эзэмшинэ.
8
Бэлэн болсон бүтээлийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
9
Захиалга эхэлсэн, хөнгөлөлт хямдралтай үнээр захиалга өгсөн нөхцөлд буцаалт хийх боломжгүй. Буцаалт хийгдэх нөхцөлд 20% суутгал бодогдох болно.
💳

Урьдчилгаа, үлдэгдэл төлбөр ба буцаалт

Хэсэгчлэн төлөх захиалгын баталгаажуулалт, эцсийн төлбөр болон буцаалтын нөхцөл

① Урьдчилгаа төлбөр

Урьдчилгаа төлбөртэй захиалгад дэлгэц дээр заасан урьдчилгааны дүн төлөгдөж баталгаажсанаар захиалга ажилд орно. Урьдчилгаа нь захиалгын нийт үнийн нэг хэсэг бөгөөд бүрэн төлбөрт тооцогдохгүй.

Урьдчилгаа төлөхдөө захиалгын дугаар, гүйлгээний утга болон төлөх дүнг зөв оруулах үүргийг захиалагч хүлээнэ.

② Захиалга бэлэн болох

Захиалга боловсруулж бэлэн болмогц үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэл “Миний зургууд” хуудсанд гарч, бүртгэлтэй дугаарт мэдэгдэл хүрч болно.

Бэлэн болсон урьдчилан харах зураг байршсан нь үйлчилгээ гүйцэтгэгдсэнийг илэрхийлнэ.

③ Үлдэгдэл төлбөр

Үлдэгдэл төлбөр бүрэн баталгаажсаны дараа тамгагүй, өндөр чанартай эх файлыг татах эрх нээгдэнэ. Үлдэгдэл төлөгдөөгүй үед бэлэн файлын таталт түгжээтэй хэвээр байна.

Үлдэгдэл дүн нь захиалгын нийт үнээс өмнө баталгаажсан урьдчилгааг хассан дүн байна.

↩️ Төлбөр буцаалтын нөхцөл

Захиалгын ажил эхэлсэн, захиалга бэлэн болсон, дижитал файл нээгдэж хүргэгдсэн, эсвэл хөнгөлөлттэй үнээр захиалсан бол төлсөн урьдчилгаа, үлдэгдэл болон бүрэн төлбөрийг буцаахгүй.

Захиалгын төрлийг андуурсан, хүсэлтээ өөрчилсөн, захиалгаа цуцалсан, буруу зураг эсвэл мэдээлэл илгээсэн, бэлэн үр дүнг ашиглахаас татгалзсан зэрэг захиалагчаас шалтгаалсан нөхцөл нь төлбөр буцаах үндэслэл болохгүй.

Зөвхөн захиалгын ажил эхлээгүй үед гаргасан буцаалтын хүсэлтийг AI Studio нөхцөл байдлыг харгалзан хянаж, талууд харилцан тохиролцсон тохиолдолд шийдвэрлэнэ. Зөвшөөрөгдсөн буцаалтад төлбөрийн үйлчилгээний шимтгэл, гарсан зардал болон захиалгыг боловсруулахтай холбоотой зардалд 20% хүртэл суутгал тооцож болно.

⚠️ Захиалгын төрөл, мэдээллээ нягтлах

Захиалагч нь төлбөр хийхийн өмнө сонгосон үйлчилгээний болон захиалгын төрөл, тоо хэмжээ, энгийн эсвэл яаралтай гүйцэтгэх хугацаа, үнэ, илгээсэн зураг болон бусад мэдээллээ бүрэн нягталж баталгаажуулна.

Захиалагчийн өөрийн буруу сонголт, андуурал, дутуу эсвэл буруу мэдээллээс шалтгаалсан үр дагавар, хугацааны өөрчлөлт болон нэмэлт зардлын хариуцлагыг захиалагч өөрөө хүлээнэ. Ийм шалтгаан нь захиалгын ажил эхэлсний дараа төлбөр буцаах үндэслэл болохгүй.

✓ Төлбөр хийхээс өмнө сонголтоо шалгана уу
📥

Татах эрх ба файл хадгалалт

Бэлэн болсон зургаа хугацаанд нь татаж, хувийн нөөц хуулбар үүсгэнэ үү

📥 Зураг бүрийн таталтын тоо

Өндөр чанартай зураг бүрийг нийт 5 удаа татах эрхтэй. Татах үйлдэл амжилттай бүртгэгдэх бүрд тухайн зургийн үлдсэн эрх нэгээр хасагдана.

Эрх дууссаны дараа систем тухайн зургийг дахин татуулахгүй.

Одоогийн лимит: 5 удаа

🗓️ Захиалгын файл устгах огноо

Үндсэн захиалгын өндөр чанартай эх болон үр дүнгийн файлыг захиалга үүссэн өдрөөс 7 хоног хадгална. Яг устгах огноо “Миний зургууд” хуудсанд харагдана.

Хугацаа дууссаны дараа өндөр чанартай файл зай хэмнэх горимд шилжиж, сэргээх эсвэл дахин татах боломж баталгаатай биш.

Хадгалалт: 7 хоног

💾 Хэрэглэгчийн нөөц хуулбар

Бэлэн болсон зургаа татсан даруйдаа өөрийн утас, компьютер эсвэл үүлэн хадгалалтад нөөцлөх үүргийг захиалагч хариуцна.

🔐 Нэвтрэх мэдээлэл

Захиалгын дугаар, утасны дугаар болон нэмэлт зургийн нэвтрэх кодыг бусдад дамжуулахгүй байна. Эдгээр мэдээллээр хийгдсэн таталтыг захиалагчийн үйлдэлд тооцно.

✉️

Зураг хүлээн авах, имэйл хүсэлт ба нууцлал

Бэлэн зургаа татах болон оруулсан мэдээллээ хамгаалах үндсэн зарчим

📂 Зураг хүлээн авах үндсэн суваг

Бэлэн зургаа “Миний зургууд” хуудаснаас татаж авна. Имэйл хүсэлтийг зөвхөн татахад техникийн асуудал гарсан үед нэмэлт сонголт болгон ашиглана.

📧 Имэйл хаягийн зөв байдал

Имэйлээр авах хүсэлт гаргахдаа зөв хаяг оруулах үүргийг захиалагч хариуцна. Inbox-д харагдахгүй бол Spam / Junk хавтсаа шалгана уу.

👤 Илгээсэн зураг ба зөвшөөрөл

Захиалагч нь илгээсэн зургийг ашиглуулах эрхтэй, зурагт байгаа хүмүүсийн шаардлагатай зөвшөөрлийг авсан байна. Бусдын эрх зөрчсөн материалаас үүсэх хариуцлагыг захиалагч хүлээнэ.

📣 Нийтлэх зөвшөөрөл

AI Studio нь бэлэн бүтээлийг сошиал болон веб хуудсанд нийтлэхдээ захиалагчийн өгсөн нийтлэх зөвшөөрлийн төлөвийг баримтална.

Үйлчилгээний төрөл ба хугацаа

Ажлын ачаалал болон зургийн ажиллагаанаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно

🕒 Энгийн захиалга

Ажлын 2–3 хоногийн дотор гүйцэтгэнэ. Зургийн тоо, ажиллагаа болон шаардлагаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно.

⚡ Яаралтай захиалга

Ажлын 24 цагийн дотор гүйцэтгэнэ. Нэмэлт төлбөр +20%. Нарийн ажиллагаатай захиалгад хугацааг урьдчилан тохиролцоно.

🎨 Сэргээн засварлах

Хар цагаан, урагдаж хуучирсан зургийг сэргээнэ. Эх зургийн чанар, гэмтлээс шалтгаалан үр дүн 80–99% хүртэл сэргээгдэх боломжтой.

Захиалга илгээж, нөхцөлийг зөвшөөрснөөр дээрх журамтай танилцаж хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үйлчилгээний онцлог, техникийн шаардлагаас шалтгаалан нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд хамгийн сүүлийн хувилбарыг энэ хуудсанд нийтэлнэ.

Захиалга болон таталтын мэдээллээ шалгах

Захиалгын дугаар, утасны дугаараа ашиглан бэлэн зураг, хугацаа, үлдсэн татах эрхээ харна.

📂 Миний зургууд